
2026 оны сүүлээр гарах хамгийн том 7 тоглоом (трейлертэй)
Modern Warfare 4, GTA 6, Phantom Blade Zero, Final Fantasy Resonance, WoW Forever, Path of Exile 2… 10–12-р сард гарах тоглоомуудын хуанли, албан ёсны трейлерүүд.
2026 он тоглоомчдын хувьд түүхэн хамгийн завгүй он боллоо. Оны сүүлийн гурван сард GTA 6-аас гадна олон том тоглоом дараалан гарна. Тоглоом бүрийн албан ёсны трейлерийг доороос үзээрэй.
| Огноо | Тоглоом | Платформ |
|---|---|---|
| 10/22 | Final Fantasy Resonance | PC, PS5, Xbox, Switch, Switch 2 |
| 10/23 | Call of Duty: Modern Warfare 4 | PS5, Xbox Series, PC |
| 10/29 | Phantom Blade Zero | PS5, PC |
| 11/4 | World of Warcraft: Forever | PC |
| 11/19 | Grand Theft Auto VI | PS5, Xbox Series |
| 12/3 | Dawn of War IV | PC |
| 12/11 | Path of Exile 2 (1.0) — үнэгүй | PC, PS5, Xbox Series |

Final Fantasy Resonance — 10/22
Square Enix-ийн шинэ HD-2D маягийн ээлжит тулаантай RPG. Brave Exvius ертөнц дээр суурилсан бөгөөд Final Fantasy-гийн алдарт дүрүүдийг "Vision" болгон багтаа нэмж тулалдана. Chocobo, нисэх хөлгөөр аялна. Үнэгүй демо хувилбар аль хэдийн гарсан.

Call of Duty: Modern Warfare 4 — 10/23

Infinity Ward-ын шинэ COD зөвхөн шинэ үеийн консол, PC дээр гарна. Кампанит ажил Солонгосын хойг дээр өрнөж, Captain Price эргэн ирнэ. DMZ горим ч шинэчлэгдэн буцаж ирлээ. Дэлгэрэнгүйг манай Modern Warfare 4 нийтлэлээс уншаарай.
Phantom Blade Zero — 10/29
Хятадын S-GAME студийн хурдан, гоё тулаантай, кунг-фу маягийн action RPG. Анх 9/9-нд гарах байсан ч 10/29 болж хойшилсон. PS5 болон PC (Steam, Epic) дээр гарна.

World of Warcraft: Forever — 11/4
BlizzCon 2026 дээр зарлагдсан "Classic+" маягийн шинэ WoW. Одоогийн WoW болон Classic-ийг орлохгүй, тусдаа шинэ адал явдал. Нээлтийн үеэс 40 хүний Onyxia's Lair рэйд нээгдэнэ.

Grand Theft Auto VI — 11/19
Оны хамгийн том тоглоом. Rockstar-ийн шинэ GTA Леонида муж, Vice City-д өрнөнө. Дэлгэрэнгүйг манай GTA 6 нийтлэлээс уншаарай.

Dawn of War IV — 12/3
King Art Games-ийн хөгжүүлж, Deep Silver-ийн гаргах Warhammer 40,000 стратегийн тоглоом. Нээлтээр Space Marines, Orks, Necrons болон цувралд анх удаа гарч буй Adeptus Mechanicus гэсэн 4 фракцтай.

Path of Exile 2 (1.0) — 12/11
Хоёр жил early access-д байсны эцэст бүрэн хувилбараа гаргаж, үнэгүй тоглох боломжтой болно. PC, PS5, Xbox Series дээр гарна. Diablo маягийн action RPG-д дуртай бол заавал туршаарай.



