UlaanGG хэрхэн ажилладаг, таны мөнгийг яаж хамгаалдаг тухай.
Зараа сонгоод "Худалдан авах" дарж UlaanGG хэтэвчээрээ төлнө. Таны мөнгийг UlaanGG барьцаалж (escrow) хадгална — худалдагч зөвхөн та бүгдийг хүлээн авсныг баталсны дараа мөнгөө авна.
Тийм. Та "Хүлээн авсан" дарах хүртэл мөнгө бидэн дээр байна. Худалдагч хугацаандаа хүргэхгүй бол цуцалж бүтэн мөнгөө буцааж авна. Хүргэсний дараа хариу өгөхгүй бол 24 цагийн дараа автоматаар баталгаажна.
Үгүй. Яг зарын үнээр төлнө.
Худалдагч код эсвэл аккаунтаа урьдчилан оруулсан тул төлбөр орсон даруйд — шөнө ч гэсэн — танд очно.
Шууд хүргэлттэй захиалгыг худалдан авагч цуцлах боломжгүй. "Асуудал мэдэгдэх" дарна — худалдагч 1 цагийн дотор шийдэх ёстой. Шийдэгдэхгүй бол маргаан нээвэл админ шийднэ. Бусад захиалгад хүссэн үедээ маргаан нээж болно. Худалдагч мөн захиалгыг цуцалж танд бүтэн мөнгийг буцааж болно. 🎥 Шууд хүргэлттэй зар авахдаа төлөхөөсөө өмнө дэлгэцийн бичлэг заавал эхлүүлнэ — бичлэггүй бол маргаан хүчингүй болж болно.
Аккаунтаа хүлээн авснаа баталсны дараа мөнгө тань 3 хоног (зарим тоглоомд илүү) бидэн дээр хадгалагдана. Энэ хугацаанд худалдагч аккаунтыг буцааж авбал маргаан нээж мөнгөө буцааж авна.
Нууц үг, имэйл, утсаа шууд сольж, 2FA асааж, худалдагчийн Facebook/Google холболтыг салгана. Энэ явцаа дэлгэцийн бичлэг хийвэл буцаалт авахад их тусална.
UlaanGG хэтэвчээрээ. Хэтэвчээ банкны шилжүүлгээр цэнэглэнэ: Хяналтын самбар → Хэтэвч → банкны QR уншуулах эсвэл дансны дугаарыг хуулж, гүйлгээний утгаа бичнэ — админ шалгаад ихэвчлэн 5–30 минутад нэмнэ. Хамгийн багадаа 1,000₮.
Хяналтын самбар → Хэтэвч → Мөнгө татах. Хамгийн багадаа 5,000₮, банкны хураамж 200₮. Ихэвчлэн 1–12 цагт орно. Эхлээд имэйлээ баталгаажуулна.
Шинэ худалдагч анхны борлуулалтаасаа 48 цагийн дараа мөнгө татна. Энэ нь худалдан авагчийг луйварчнаас хамгаална.
Нэг удаа худалдагчаар баталгаажна (утас, иргэний үнэмлэх), дараа нь зараа нийтэлнэ. Таны бичиг баримт нийтэд харагдахгүй — гэхдээ бусдыг хуурсан нь нотлогдвол нэр, зураг, утас, банкны дансыг тань Луйварчдын жагсаалтад нийтэлнэ.
Зөвхөн амжилттай борлуулалтаас 8% шимтгэл — их зарах тусам буурна. Зар нийтлэх үнэгүй.
Худалдан авагч баталгаажуулмагц (эсвэл хугацаа дуусахад автоматаар). Аккаунтын хувьд хамгаалалтын хугацааны дараа.
Болно — "Бидэнд зарах" хэсгээр аккаунт, эд зүйлийг шууд худалдаж авна, зах зээлээс 20–50% хямд үнээр.
Хэзээ ч болохгүй. UlaanGG-ээс гадуурх (дансаар, Facebook-ээр) гүйлгээ хамгаалагдахгүй бөгөөд хамгийн түгээмэл луйвар. Чат дахь утас, холбоосыг автоматаар нууна.
Худалдагчийн үнэлгээ, борлуулалтыг шалгаж, хаа нэг газар мөнгө шилжүүлэхээсээ өмнө утас, дансыг нь Луйварчдын жагсаалтаас хайгаарай.
Амжилттай худалдан авалт бүрээс 1% оноо буцаж ирнэ (1 оноо = 1₮). Төлөхдөө "Оноогоо ашиглах"-ыг сонговол захиалгын 20% хүртэлхийг оноогоор төлнө. Цуцлагдсан захиалгын оноо буцаж орно. Худалдан авалт, даалгавраар XP цуглуулж Унаач → Харваач → Бүргэдчин → Саарал чоно → Баатар → Их хаан цол ахина. 10,000 XP тутамд 4,000₮ хэтэвчинд орно (🏆 Цол ба даалгавар).
Найз тань 5,000₮ зарцуулах тутамд танд 200₮ — хугацаагүй.