Ulaan
GG
EN
Тоглоомууд
Бүүст
Мэдээ
Луйварчид
Зарах
Нэвтрэх
Бүртгүүлэх
Тоглоомууд
Бүүст
Мэдээ
Луйварчид
Зарах
Нэвтрэх
Хэл
EN
Худалдааны дүрэм
UlaanGG дээр худалдаа хийх бүх хэрэглэгч дараах дүрмийг дагаж мөрдөнө.
1.
Худалдагч болох шаардлага
▸
16 ба түүнээс дээш настай Монгол Улсын иргэн байна. 18 нас хүрээгүй бол эцэг эх/асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байна.
▸
Утасны дугаар, регистрийн дугаар, гэрийн хаяг, иргэний үнэмлэхний зураг, селфи зэргийг үнэн зөв оруулна.
▸
Нэг хүн зөвхөн нэг худалдагчийн бүртгэлтэй байна. Бусдын нэр, бичиг баримтыг ашиглахыг хориглоно.
2.
Зар байршуулах
▸
Зөвхөн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй аккаунт, эд зүйл, үйлчилгээг зарна.
▸
Хулгайлсан, хакердсан, чардсан (chargeback) аккаунт, луйврын аргаар олсон тоглоомын мөнгө зарахыг хатуу хориглоно.
▸
Гарчиг, тайлбар, үнэ, хүргэх хугацаа үнэн зөв байна. Хуурамч зураг, төөрөгдүүлэх мэдээлэл оруулахгүй.
▸
Тоглоомын үйлдвэрлэгчийн дүрэм (ToS)-ийг зөрчих эрсдэлийг худалдагч өөрөө хүлээнэ.
3.
Захиалга ба хүргэлт
▸
Төлбөр баталгаажсаны дараа зарласан хугацаандаа багтаан хүргэнэ.
▸
Бүх харилцаа, нэвтрэх мэдээлэл, кодыг зөвхөн захиалгын чатаар дамжуулна.
▸
Сайтаас гадуур (дансаар шууд, Facebook-ээр гэх мэт) гүйлгээ хийхийг хориглоно — энэ тохиолдолд бид хамгаалж чадахгүй.
▸
Аккаунт зарсны дараа буцааж авах (recover хийх)-ыг хориглоно. Илэрвэл бүх мөнгийг худалдан авагчид буцаана.
4.
Аккаунт худалдаа
▸
Худалдагч аккаунтын бүх нэвтрэх мэдээлэл, анхны имэйл, холбоотой аккаунт, сэргээх мэдээллийг худалдан авагчид бүрэн шилжүүлнэ.
▸
Худалдан авагч аккаунтаа хүлээн авмагц нууц үг, имэйл, утас, 2FA-г өөрийнхөөр сольж, худалдагчийн холболтуудыг салгана.
▸
Худалдан авагч баталгаажуулсны дараа мөнгө 3 хоног платформ дээр хамгаалагдана. Энэ хугацаанд аккаунтад асуудал гарвал маргаан нээнэ.
▸
3 хоногийн дараа мөнгө худалдагчид автоматаар шилжинэ (зарим тоглоомд өөр хугацаатай — тоглоомын дүрмийг харна уу).
▸
📹 Боломжтой бол нэвтрэх, хамгаалах бүх явцаа дэлгэцийн бичлэг хийх — асуудал гарвал буцаалт авахад их тусална
5.
⚡ Шууд хүргэлт ба Онлайн төлөв
▸
Шууд хүргэлттэй аккаунтын мэдээллийг худалдагч урьдчилан оруулна. Төлбөр орсон даруйд худалдан авагчид автоматаар хүргэгдэнэ.
▸
Нууц үг, имэйл, 2FA мэдээлэл шифрлэгдэж хадгалагдана — зөвхөн худалдан авагч харна. "Нэмэлт мэдээлэл" шифрлэгддэггүй тул тэнд нууц мэдээлэл бичихгүй.
▸
Шууд хүргэлттэй захиалгыг худалдан авагч цуцлах боломжгүй. Асуудал гарвал "Асуудал мэдэгдэх" дарна — худалдагч 1 цагийн дотор шийдэх ёстой. Шийдэгдэхгүй бол худалдан авагч маргаан нээж, админ шийдвэрлэнэ.
▸
Худалдагч мөнгөө авахаас өмнө ямар ч захиалгыг өөрөө цуцалж, худалдан авагчид бүтэн мөнгийг нь буцааж болно.
▸
🎥 Шууд хүргэлттэй зар худалдан авахдаа төлөхөөс өмнө дэлгэцийн бичлэг эхлүүлж, код/аккаунтыг шалгатлаа бичих үүрэгтэй. Бичлэггүй маргааныг хүчингүй болгож болно.
▸
Худалдагч офлайн үед шууд хүргэлтгүй зарууд нь нуугдана. Захиалга авах боломжтой үедээ "Онлайн" товчийг асаана уу.
6.
Төлбөр ба шимтгэл
▸
Амжилттай захиалга бүрээс худалдагчаас 8% шимтгэл суутгана.
▸
Худалдан авагчаас ямар нэг хураамж авахгүй.
▸
Хэтэвчээс банкны данс руу мөнгө татах бүрд банкны шилжүүлгийн 200₮ хураамж хасагдана.
▸
Шинэ худалдагч анхны борлуулалтаасаа хойш 48 цагийн дараа мөнгө татах боломжтой (луйврын хамгаалалт).
▸
Худалдан авагч "Хүлээн авсан" дарсны дараа мөнгө таны хэтэвчинд орно.
▸
Хүргэсний дараа худалдан авагч 24 цагийн дотор хариу өгөхгүй бол захиалга автоматаар баталгаажна.
▸
Захиалгаа дуусгасны дараа худалдан авагч үнэлгээ үлдээнэ — энэ нь бусдад найдвартай худалдагчийг олоход тусална.
▸
Мөнгө татахдаа зөвхөн өөрийн нэр дээрх банкны данс ашиглана.
7.
Зөрчлийн хариуцлага
▸
Анхааруулга → түр хаалт → бүрмөсөн хаалт гэсэн дарааллаар арга хэмжээ авна. Ноцтой зөрчилд шууд хаана.
▸
Луйврын хэрэгт холбогдсон бол хэтэвчийн мөнгийг царцааж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад мэдээлнэ.
8.
🚫 Луйварчдын жагсаалт
▸
Худалдагч эсвэл худалдан авагч бусдыг хуурсан нь маргааны шалгалтаар нотлогдвол түүний нэр, зураг, утасны дугаар, Facebook хаяг, банкны дансны дугаар, тоглоомын ID болон хэргийн товч тайлбарыг "Луйварчдын жагсаалт" (/scammers) хуудсанд нийтэд зарлана.
▸
Энэ нь бусад хэрэглэгчийг ижил хүнд дахин мөнгө шилжүүлж хохирохоос сэргийлэх зорилготой. UlaanGG-д бүртгүүлж худалдаа хийснээр та энэ дүрмийг зөвшөөрч байна.
▸
Гэрийн хаяг, регистрийн дугаар, иргэний үнэмлэхний зургийг хэзээ ч нийтлэхгүй.
▸
Жагсаалтад буруу орсон гэж үзвэл тусламжаар дамжуулан нотлох баримтаа ирүүлж хасуулах хүсэлт гаргана. Хохирлоо бүрэн барагдуулсан тохиолдолд админ жагсаалтаас хасаж болно.
9.
Хувийн мэдээлэл
▸
Таны баталгаажуулалтын мэдээллийг зөвхөн хууран мэхлэлтээс сэргийлэх зорилгоор хадгална, нийтэд харуулахгүй (луйвар нотлогдсон тохиолдолд "Луйварчдын жагсаалт" хэсэгт заасан мэдээллээс бусад).
▸
Хуулийн байгууллагын албан ёсны шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.