Буцаалтын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-10-20 · UlaanGG

1.Бүтэн буцаалт авах тохиолдол

Худалдагч захиалгыг хүргээгүй, эсвэл зарласан зүйлээс өөр зүйл хүргэсэн.

Шууд хүргэлттэй захиалгад мэдэгдсэн асуудал 1 цагийн дотор шийдэгдээгүй — худалдан авагч маргаан нээж, админ худалдан авагчийн талд шийдвэрлэсэн.

Худалдагч захиалгыг өөрөө цуцалсан (бүтэн буцаалт шууд хийгдэнэ).

Аккаунтын 3 хоногийн хамгаалалтын хугацаанд худалдагч аккаунтыг буцааж авсан нь нотлогдсон.

Маргааныг админ худалдан авагчийн талд шийдвэрлэсэн.

2.Буцаалт хийгдэхгүй тохиолдол

Худалдан авагч "Хүлээн авсан" гэж баталгаажуулсан, эсвэл автомат баталгаажуулалт хийгдсэн (аккаунтын хамгаалалтын хугацаанаас бусад).

Худалдан авагч буруу Player ID, сервер оруулсан.

Тоглоом үйлдвэрлэгч аккаунтыг худалдан авагчийн өөрийн үйлдлээс болж хаасан.

3.Хугацаа

Хүргэсний дараа худалдан авагч 24 цагийн дотор (зарим тоглоомд өөр хугацаатай) хариу өгөхгүй бол захиалга автоматаар баталгаажна. Асуудал байвал энэ хугацаанд маргаан нээнэ үү.

Төлөгдөөгүй захиалга 24 цагийн дараа автоматаар цуцлагдана.

4.Буцаалтыг хэрхэн олгох вэ

Таны төлсөн бүх мөнгийг таны UlaanGG хэтэвчинд шууд олгоно. Хэтэвчээсээ банкны данс руугаа ажлын 1 өдөрт татах боломжтой.

5.Нотлох баримт

Аккаунт худалдан авахдаа нэвтрэх, хамгаалах явцаа дэлгэцийн бичлэг хийхийг зөвлөж байна. Маргааны үед бичлэг, захиалгын чат хамгийн хүчтэй нотолгоо болно.

Асуулт байвал: [email protected] эсвэл сайтын Messenger товч.