Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-10-20 · UlaanGG

1.Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Бүртгэл: хэрэглэгчийн нэр, имэйл, нууц үгийн хэш (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй).

Худалдагчийн баталгаажуулалт: овог нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, утасны дугаар, гэрийн хаяг, иргэний үнэмлэхний болон селфи зураг.

Гүйлгээ: захиалга, төлбөр, хэтэвчийн хөдөлгөөн, мөнгө татах банкны дансны мэдээлэл, захиалгын чат.

Техникийн: IP хаяг (хамгаалалтын зорилгоор), сүүлд нэвтэрсэн хугацаа.

2.Яагаад ашигладаг вэ

Үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх, луйвар илрүүлэх, маргаан шийдвэрлэх, хууль ёсны шаардлага биелүүлэх.

Бид таны мэдээллийг зарж борлуулахгүй, сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд өгөхгүй.

3.Хэн хардаг вэ

Иргэний үнэмлэхний зураг, регистрийн дугаар, хаягийг зөвхөн эрх бүхий админ баталгаажуулалтын үед харна.

Шууд хүргэлттэй аккаунтын нэвтрэх нэр, нууц үг шифрлэгдсэн (AES-256) хэлбэрээр хадгалагдах бөгөөд зөвхөн төлбөр төлсөн худалдан авагчид харагдана.

Хуулийн байгууллагын албан ёсны шаардлагаар, хуульд заасан хүрээнд мэдээлэл гаргаж өгч болно.

Бусдыг хуурсан нь маргаанаар нотлогдсон хэрэглэгчийн нэр, зураг, утас, Facebook, банкны дансны дугаарыг бусдыг хохирлоос сэргийлэх зорилгоор "Луйварчдын жагсаалт" хуудсанд нийтэлнэ. Гэрийн хаяг, регистрийн дугаар, иргэний үнэмлэхний зургийг нийтлэхгүй.

4.Хадгалах хугацаа

Гүйлгээний мэдээллийг нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд хадгална. Бүртгэлээ устгуулах хүсэлтийг имэйлээр гаргаж болно.

5.Таны эрх

Өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтийг [email protected] хаягаар илгээнэ үү. Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

6.Хамгаалалт

HTTPS шифрлэлт, нууц үгийн хэш, 2 шатлалт нэвтрэлт, оролдлогын хязгаар, тогтмол нөөцлөлт зэргээр мэдээллийг хамгаална.

Асуулт байвал: [email protected] эсвэл сайтын Messenger товч.