UlaanGG
ENЗарахНэвтрэхБүртгүүлэх
ТоглоомуудБүүстМэдээЛуйварчидЗарахНэвтрэх
ХэлEN
🎮 Тоглоомууд🚀 Бүүст📰 Мэдээ🚫 Луйварчид💎 Цэнэглэлт🪙 Тоглоомын мөнгө👤 Аккаунт🗡️ Эд зүйл
UlaanGG
Монголын анхны тоглоомын P2P зах. Таны мөнгийг захиалга дуусах хүртэл бид хамгаална.
Тусламж
Бидний тухайТусламж хүсэхТүгээмэл асуулт · Хэрхэн худалдан авах вэ?Бидэнд зарахЦол ба даалгаварЛуйварчдын жагсаалтХудалдааны дүрэмҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоБуцаалтын бодлогоХудалдагч болох
Төлбөр
Банкны шилжүүлэг (QR) · UlaanGG хэтэвч
© 2026 UlaanGG

Худалдааны дүрэм

UlaanGG дээр худалдаа хийх бүх хэрэглэгч дараах дүрмийг дагаж мөрдөнө.

1.Худалдагч болох шаардлага

  • ▸16 ба түүнээс дээш настай Монгол Улсын иргэн байна. 18 нас хүрээгүй бол эцэг эх/асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байна.
  • ▸Утасны дугаар, регистрийн дугаар, гэрийн хаяг, иргэний үнэмлэхний зураг, селфи зэргийг үнэн зөв оруулна.
  • ▸Нэг хүн зөвхөн нэг худалдагчийн бүртгэлтэй байна. Бусдын нэр, бичиг баримтыг ашиглахыг хориглоно.

2.Зар байршуулах

  • ▸Зөвхөн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй аккаунт, эд зүйл, үйлчилгээг зарна.
  • ▸Хулгайлсан, хакердсан, чардсан (chargeback) аккаунт, луйврын аргаар олсон тоглоомын мөнгө зарахыг хатуу хориглоно.
  • ▸Гарчиг, тайлбар, үнэ, хүргэх хугацаа үнэн зөв байна. Хуурамч зураг, төөрөгдүүлэх мэдээлэл оруулахгүй.
  • ▸Тоглоомын үйлдвэрлэгчийн дүрэм (ToS)-ийг зөрчих эрсдэлийг худалдагч өөрөө хүлээнэ.

3.Захиалга ба хүргэлт

  • ▸Төлбөр баталгаажсаны дараа зарласан хугацаандаа багтаан хүргэнэ.
  • ▸Бүх харилцаа, нэвтрэх мэдээлэл, кодыг зөвхөн захиалгын чатаар дамжуулна.
  • ▸Сайтаас гадуур (дансаар шууд, Facebook-ээр гэх мэт) гүйлгээ хийхийг хориглоно — энэ тохиолдолд бид хамгаалж чадахгүй.
  • ▸Аккаунт зарсны дараа буцааж авах (recover хийх)-ыг хориглоно. Илэрвэл бүх мөнгийг худалдан авагчид буцаана.

4.Аккаунт худалдаа

  • ▸Худалдагч аккаунтын бүх нэвтрэх мэдээлэл, анхны имэйл, холбоотой аккаунт, сэргээх мэдээллийг худалдан авагчид бүрэн шилжүүлнэ.
  • ▸Худалдан авагч аккаунтаа хүлээн авмагц нууц үг, имэйл, утас, 2FA-г өөрийнхөөр сольж, худалдагчийн холболтуудыг салгана.
  • ▸Худалдан авагч баталгаажуулсны дараа мөнгө 3 хоног платформ дээр хамгаалагдана. Энэ хугацаанд аккаунтад асуудал гарвал маргаан нээнэ.
  • ▸3 хоногийн дараа мөнгө худалдагчид автоматаар шилжинэ (зарим тоглоомд өөр хугацаатай — тоглоомын дүрмийг харна уу).
  • ▸📹 Боломжтой бол нэвтрэх, хамгаалах бүх явцаа дэлгэцийн бичлэг хийх — асуудал гарвал буцаалт авахад их тусална

5.⚡ Шууд хүргэлт ба Онлайн төлөв

  • ▸Шууд хүргэлттэй аккаунтын мэдээллийг худалдагч урьдчилан оруулна. Төлбөр орсон даруйд худалдан авагчид автоматаар хүргэгдэнэ.
  • ▸Нууц үг, имэйл, 2FA мэдээлэл шифрлэгдэж хадгалагдана — зөвхөн худалдан авагч харна. "Нэмэлт мэдээлэл" шифрлэгддэггүй тул тэнд нууц мэдээлэл бичихгүй.
  • ▸Шууд хүргэлттэй захиалгыг худалдан авагч цуцлах боломжгүй. Асуудал гарвал "Асуудал мэдэгдэх" дарна — худалдагч 1 цагийн дотор шийдэх ёстой. Шийдэгдэхгүй бол худалдан авагч маргаан нээж, админ шийдвэрлэнэ.
  • ▸Худалдагч мөнгөө авахаас өмнө ямар ч захиалгыг өөрөө цуцалж, худалдан авагчид бүтэн мөнгийг нь буцааж болно.
  • ▸🎥 Шууд хүргэлттэй зар худалдан авахдаа төлөхөөс өмнө дэлгэцийн бичлэг эхлүүлж, код/аккаунтыг шалгатлаа бичих үүрэгтэй. Бичлэггүй маргааныг хүчингүй болгож болно.
  • ▸Худалдагч офлайн үед шууд хүргэлтгүй зарууд нь нуугдана. Захиалга авах боломжтой үедээ "Онлайн" товчийг асаана уу.

6.Төлбөр ба шимтгэл

  • ▸Амжилттай захиалга бүрээс худалдагчаас 8% шимтгэл суутгана.
  • ▸Худалдан авагчаас ямар нэг хураамж авахгүй.
  • ▸Хэтэвчээс банкны данс руу мөнгө татах бүрд банкны шилжүүлгийн 200₮ хураамж хасагдана.
  • ▸Шинэ худалдагч анхны борлуулалтаасаа хойш 48 цагийн дараа мөнгө татах боломжтой (луйврын хамгаалалт).
  • ▸Худалдан авагч "Хүлээн авсан" дарсны дараа мөнгө таны хэтэвчинд орно.
  • ▸Хүргэсний дараа худалдан авагч 24 цагийн дотор хариу өгөхгүй бол захиалга автоматаар баталгаажна.
  • ▸Захиалгаа дуусгасны дараа худалдан авагч үнэлгээ үлдээнэ — энэ нь бусдад найдвартай худалдагчийг олоход тусална.
  • ▸Мөнгө татахдаа зөвхөн өөрийн нэр дээрх банкны данс ашиглана.

7.Зөрчлийн хариуцлага

  • ▸Анхааруулга → түр хаалт → бүрмөсөн хаалт гэсэн дарааллаар арга хэмжээ авна. Ноцтой зөрчилд шууд хаана.
  • ▸Луйврын хэрэгт холбогдсон бол хэтэвчийн мөнгийг царцааж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад мэдээлнэ.

8.🚫 Луйварчдын жагсаалт

  • ▸Худалдагч эсвэл худалдан авагч бусдыг хуурсан нь маргааны шалгалтаар нотлогдвол түүний нэр, зураг, утасны дугаар, Facebook хаяг, банкны дансны дугаар, тоглоомын ID болон хэргийн товч тайлбарыг "Луйварчдын жагсаалт" (/scammers) хуудсанд нийтэд зарлана.
  • ▸Энэ нь бусад хэрэглэгчийг ижил хүнд дахин мөнгө шилжүүлж хохирохоос сэргийлэх зорилготой. UlaanGG-д бүртгүүлж худалдаа хийснээр та энэ дүрмийг зөвшөөрч байна.
  • ▸Гэрийн хаяг, регистрийн дугаар, иргэний үнэмлэхний зургийг хэзээ ч нийтлэхгүй.
  • ▸Жагсаалтад буруу орсон гэж үзвэл тусламжаар дамжуулан нотлох баримтаа ирүүлж хасуулах хүсэлт гаргана. Хохирлоо бүрэн барагдуулсан тохиолдолд админ жагсаалтаас хасаж болно.

9.Хувийн мэдээлэл

  • ▸Таны баталгаажуулалтын мэдээллийг зөвхөн хууран мэхлэлтээс сэргийлэх зорилгоор хадгална, нийтэд харуулахгүй (луйвар нотлогдсон тохиолдолд "Луйварчдын жагсаалт" хэсэгт заасан мэдээллээс бусад).
  • ▸Хуулийн байгууллагын албан ёсны шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.