UlaanGG
ENЗарахНэвтрэхБүртгүүлэх
ТоглоомуудБүүстМэдээЛуйварчидЗарахНэвтрэх
ХэлEN
🎮 Тоглоомууд🚀 Бүүст📰 Мэдээ🚫 Луйварчид💎 Цэнэглэлт🪙 Тоглоомын мөнгө👤 Аккаунт🗡️ Эд зүйл
UlaanGG
Монголын анхны тоглоомын P2P зах. Таны мөнгийг захиалга дуусах хүртэл бид хамгаална.
Тусламж
Бидний тухайТусламж хүсэхТүгээмэл асуулт · Хэрхэн худалдан авах вэ?Бидэнд зарахЦол ба даалгаварЛуйварчдын жагсаалтХудалдааны дүрэмҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоБуцаалтын бодлогоХудалдагч болох
Төлбөр
Банкны шилжүүлэг (QR) · UlaanGG хэтэвч
© 2026 UlaanGG

❓ Түгээмэл асуулт

UlaanGG хэрхэн ажилладаг, таны мөнгийг яаж хамгаалдаг тухай.

1
Төлнө
Мөнгө UlaanGG дээр хадгалагдана
2
Хүлээн авна
Худалдагч хүргэнэ, та шалгана
3
Баталгаажуулна
Тэгэхэд л худалдагч мөнгөө авна

🛒 Худалдан авах

Хэрхэн худалдан авах вэ?+

Зараа сонгоод "Худалдан авах" дарж UlaanGG хэтэвчээрээ төлнө. Таны мөнгийг UlaanGG барьцаалж (escrow) хадгална — худалдагч зөвхөн та бүгдийг хүлээн авсныг баталсны дараа мөнгөө авна.

Миний мөнгө аюулгүй юу?+

Тийм. Та "Хүлээн авсан" дарах хүртэл мөнгө бидэн дээр байна. Худалдагч хугацаандаа хүргэхгүй бол цуцалж бүтэн мөнгөө буцааж авна. Хүргэсний дараа хариу өгөхгүй бол 24 цагийн дараа автоматаар баталгаажна.

Худалдан авагч нэмэлт хураамж төлөх үү?+

Үгүй. Яг зарын үнээр төлнө.

Шууд хүргэлт (⚡) гэж юу вэ?+

Худалдагч код эсвэл аккаунтаа урьдчилан оруулсан тул төлбөр орсон даруйд — шөнө ч гэсэн — танд очно.

Код, аккаунт ажиллахгүй бол яах вэ?+

Шууд хүргэлттэй захиалгыг худалдан авагч цуцлах боломжгүй. "Асуудал мэдэгдэх" дарна — худалдагч 1 цагийн дотор шийдэх ёстой. Шийдэгдэхгүй бол маргаан нээвэл админ шийднэ. Бусад захиалгад хүссэн үедээ маргаан нээж болно. Худалдагч мөн захиалгыг цуцалж танд бүтэн мөнгийг буцааж болно. 🎥 Шууд хүргэлттэй зар авахдаа төлөхөөсөө өмнө дэлгэцийн бичлэг заавал эхлүүлнэ — бичлэггүй бол маргаан хүчингүй болж болно.

👤 Аккаунт худалдан авах

Хамгаалалтын хугацаа гэж юу вэ?+

Аккаунтаа хүлээн авснаа баталсны дараа мөнгө тань 3 хоног (зарим тоглоомд илүү) бидэн дээр хадгалагдана. Энэ хугацаанд худалдагч аккаунтыг буцааж авбал маргаан нээж мөнгөө буцааж авна.

Аккаунт авсныхаа дараа юу хийх вэ?+

Нууц үг, имэйл, утсаа шууд сольж, 2FA асааж, худалдагчийн Facebook/Google холболтыг салгана. Энэ явцаа дэлгэцийн бичлэг хийвэл буцаалт авахад их тусална.

💳 Төлбөр, хэтэвч

Ямар аргаар төлөх вэ?+

UlaanGG хэтэвчээрээ. Хэтэвчээ банкны шилжүүлгээр цэнэглэнэ: Хяналтын самбар → Хэтэвч → банкны QR уншуулах эсвэл дансны дугаарыг хуулж, гүйлгээний утгаа бичнэ — админ шалгаад ихэвчлэн 5–30 минутад нэмнэ (шөнө орой, өглөө эрт арай удаж магадгүй). Хамгийн багадаа 1,000₮.

Мөнгөө яаж татах вэ?+

Хяналтын самбар → Хэтэвч → Мөнгө татах. Хамгийн багадаа 5,000₮, банкны хураамж 200₮. Ихэвчлэн 1–12 цагт орно. Эхлээд имэйлээ баталгаажуулна.

Анхны борлуулалтын дараа яагаад шууд татаж болохгүй байна?+

Шинэ худалдагч анхны борлуулалтаасаа 48 цагийн дараа мөнгө татна. Энэ нь худалдан авагчийг луйварчнаас хамгаална.

🏪 Зарах

Яаж зарж эхлэх вэ?+

Нэг удаа худалдагчаар баталгаажна (утас, иргэний үнэмлэх), дараа нь зараа нийтэлнэ. Таны бичиг баримт нийтэд харагдахгүй — гэхдээ бусдыг хуурсан нь нотлогдвол нэр, зураг, утас, банкны дансыг тань Луйварчдын жагсаалтад нийтэлнэ.

Хэдэн төгрөг төлөх вэ?+

Зөвхөн амжилттай борлуулалтаас 8% шимтгэл — их зарах тусам буурна. Зар нийтлэх үнэгүй.

Мөнгөө хэзээ авах вэ?+

Худалдан авагч баталгаажуулмагц (эсвэл хугацаа дуусахад автоматаар). Аккаунтын хувьд хамгаалалтын хугацааны дараа.

UlaanGG-д шууд зарж болох уу?+

Болно — "Бидэнд зарах" хэсгээр аккаунт, эд зүйлийг шууд худалдаж авна, зах зээлээс 20–50% хямд үнээр.

🛡️ Аюулгүй байдал

Сайтаас гадуур худалдагчид мөнгө шилжүүлж болох уу?+

Хэзээ ч болохгүй. UlaanGG-ээс гадуурх (дансаар, Facebook-ээр) гүйлгээ хамгаалагдахгүй бөгөөд хамгийн түгээмэл луйвар. Чат дахь утас, холбоосыг автоматаар нууна.

Луйварчнаас яаж сэргийлэх вэ?+

Худалдагчийн үнэлгээ, борлуулалтыг шалгаж, хаа нэг газар мөнгө шилжүүлэхээсээ өмнө утас, дансыг нь Луйварчдын жагсаалтаас хайгаарай.

Урамшууллын оноо гэж юу вэ?+

Амжилттай худалдан авалт бүрээс 1% оноо буцаж ирнэ (1 оноо = 1₮). Төлөхдөө "Оноогоо ашиглах"-ыг сонговол захиалгын 20% хүртэлхийг оноогоор төлнө. Цуцлагдсан захиалгын оноо буцаж орно. Худалдан авалт, даалгавраар XP цуглуулж Унаач → Харваач → Бүргэдчин → Саарал чоно → Баатар → Их хаан цол ахина. 10,000 XP тутамд 4,000₮ хэтэвчинд орно (🏆 Цол ба даалгавар).

Найзаа урьвал юу авах вэ?+

Найз тань 5,000₮ зарцуулах тутамд танд 200₮ — хугацаагүй.

Хариугаа олсонгүй юу?💬 Тусламж хүсэхХудалдааны дүрэм🚫 Луйварчдын жагсаалт